МОНОС ХҮНС ХК · Нөхөн төлбөрийн гарын авлага

Нөхөн төлбөр
авахад шаардлагатай
бүрдүүлэх баримт

Амар Даатгалаас нөхөн төлбөр авах хоёр төрөл болох эрүүл мэндийн даатгал болон гэнэтийн осолын даатгал-ын бүрдүүлэх баримт бичгийг энд нэгтгэн харуулав. Хэсгээ дарж дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

АЛХАМ АЛХМААР · ГАРЫН · АВЛАГА ·
01

Даатгалын
төрлөө сонго

Эрүүл мэнд эсвэл
гэнэтийн осол

Эрүүл мэнд
Гэнэтийн осол
02

Баримт
бүрдүүлнэ

Эмчийн тамгатай
бүх маягтууд

Үзлэгийн дэвтэр
Нөхөн төлбөрийн маягт
Эмийн жор
Төлбөрийн баримт
03

Маягт
татаж авна

PDF-г хэвлэж
эмчээр бөглүүлнэ

PDF татаж авах
04

Имэйлээр
илгээнэ

Эрүүл мэнд: имэйлээр
Осол: ХАБ-ын албанд

health@
amardaatgal.mn
Эрүүл мэндийн даатгал Гэнэтийн осолын даатгал Нөхөн төлбөр Урьдчилсан зөвшөөрөл health@amardaatgal.mn Эрүүл мэндийн даатгал Гэнэтийн осолын даатгал Нөхөн төлбөр Урьдчилсан зөвшөөрөл health@amardaatgal.mn
01/02

Даатгалын төрлөө сонгоно уу

Та хэсэг тус бүр дээр дарж нээж, бүрдүүлэх баримт бичгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.

Эрүүл мэндийн даатгал

Үзлэг, эмчилгээ, эмийн зардлын нөхөн төлбөр

Санамж

Бүрдүүлсэн баримтаа хаана илгээх вэ?

Эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийг ХАБ-ын албанд өгөхгүйгээр Амар даатгалын имэйл хаяг health@amardaatgal.mn руу илгээнэ.

01.

Эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр

Эмчийн эмнэлгийн карт дээр бичсэн тэмдэглэл, хэрэв байхгүй бол үзлэгийн тэмдэглэл байх шаардлагатай. Энэ нь заавал эмчийн тамгатай байх ёстой.

  • Ямар зовиураар үзүүлж байгаа талаарх тэмдэглэл
  • Ямар үзлэг, нэмэлт шинжилгээ хэрэгтэй тухай эмчийн тэмдэглэл
  • Эмчийн тамга, гарын үсэг заавал байх
Үзлэгийн дэвтэр жишээ
Жишээ — Үзлэгийн дэвтэр
02.

Нөхөн төлбөрийн маягт

Амар Даатгалын нөхөн төлбөрийн маягтыг үзлэг хийсэн эмчээр бөглүүлнэ. Маягт нь мөн эмчийн тамгатай байх ёстой.

Хэрэв та 2–3 өөр эмчид үзүүлж байгаа бол эмч тус бүрт маягтыг бөглүүлэх шаардлагатай.

  • Даатгуулагчийн үндсэн мэдээлэл бөглөгдсөн
  • Эмчилгээний мэдээлэл, ICD код бичигдсэн
  • Эмч бүрийн тамга, гарын үсэг байрлуулсан
★ Татаж авах
Нөхөн төлбөрийн маягт

PDF формат · Хэвлэж бөглөөд эмчийн тамга дарна уу

Татаж авах
Нөхөн төлбөрийн маягт
Жишээ — Нөхөн төлбөрийн маягт
03.

Эмийн жор

Эмийн жор (зарим тохиолдолд үзлэгийн тэмдэглэл дээр бичигдсэн бол шаардлагагүй) гэхдээ ихэвчлэн тусдаа жорын тэмдэглэл дээр бичигддэг. Энэ нь мөн эмчийн тамгатай байх ёстой.

  • MNS 5376:2016 стандартын дагуу бөглөгдсөн
  • Эмчийн нэр, утас, тамга байх
  • Эмнэлгийн тамга тодорхой байх
Эмийн жор
Жишээ — Эмийн жор
04.

Төлбөрийн баримт

Хувийн эмнэлэгт үзүүлсэн бол дараах баримтууд бүгд шаардлагатай:

  • Үзлэгийн төлбөрийн баримт — эмнэлгийн үйлчилгээний төлбөр
  • Шинжилгээний төлбөрийн баримт — эмчийн тэмдэглэл дээрх шинжилгээ хийлгэсэн бол
  • Зургийн төлбөрийн баримт — зураг авахуулсан бол
  • Эмийн төлбөрийн баримт — эмийн жорын дагуу эм худалдан авсан бол
Төлбөрийн баримт
Жишээ — Төлбөрийн баримт
05.

Хүсэлт бичих

Даатгуулагч өөрөө Амар Даатгалд хандаж бичсэн хүсэлт. Хүсэлтэд дараах мэдээллүүд заавал багтсан байна:

  • Өөрийн овог, нэр, регистрийн дугаар
  • Эмнэлэгт үзүүлсэн он, сар, өдөр
  • Үзлэг, эмчилгээний төлбөрийн хэмжээ
  • Өөрийн эзэмшлийн дансны дугаар (нөхөн төлбөрийг шилжүүлэх)
  • Утасны дугаар, огноо, гарын үсэг
Гаргах хүсэлт
Жишээ — Гаргах хүсэлт
06.

Иргэний үнэмлэхний лавлагаа

E-Mongolia системээс авсан иргэний үнэмлэхний цахим лавлагааг хавсаргана. Энэ нь таны хувийн мэдээллийг баталгаажуулахад шаардлагатай.

  • E-Mongolia апп эсвэл e-mongolia.mn-д нэвтэрнэ
  • "Иргэний үнэмлэхний лавлагаа" хэсгээс татна
  • PDF хэлбэрээр хадгалан имэйлд хавсаргана
E-Mongolia иргэний үнэмлэх
E-Mongolia — Цахим лавлагаа
!

Эмнэлэгт хэвтэх тохиолдолд — Урьдчилсан зөвшөөрөл

Та эмнэлэгт хэвтэх шаардлагатай тохиолдолд, хэвтэхээс ⏱ 48 цагийн өмнө дараах Урьдчилсан зөвшөөрлийн хуудсыг татаж, бөглөж илгээн зөвшөөрөл авах шаардлагатай.

Бөглөсөн хуудсаа health@amardaatgal.mn хаяг руу илгээж, манай ажилтнаас зөвшөөрлийг баталгаажуулж авна уу. Урьдчилсан зөвшөөрөлгүй хэвтсэн тохиолдолд нөхөн төлбөр олгогдохгүй байж магадгүй.

Урьдчилсан зөвшөөрлийн хуудас татах

Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээ

Нэг жилд даатгуулагчид олгогдох тусламж үйлчилгээний дээд хязгаар 50,000,000₮. Даатгуулагчийн хариуцах хэсэг нь тохиолдол бүрийн 10%. Хамгаалалтын бүс: Монгол Улс. Хэсэг тус бүр дээр дарж дэлгэрэнгүйг харна уу.

Хэвтэн эмчлүүлэх
Өрөөний зардал (2+ ортой), эмч/сувилагчийн төлбөр, жороор олгогдох эм, эрчимт эмчилгээ, эмнэлгийн багаж
Хоногт 200,000₮ Хязгаар: 10 хоног Урьдчилсан зөвшөөрөл шаардлагатай
MRI, CT, PET зэрэг багажийн шинжилгээ, лабораторийн болон паталогийн шинжилгээ
1 удаа: 700,000₮ Жилд: 2 удаа Урьдчилсан зөвшөөрөл шаардлагатай
Мэс заслын өмнөх/дараах шинжилгээ, ор хоног, асаргаа, эрчимт эмчилгээ, эмчилгээний туслах хэрэгсэл
Дээд: 5,000,000₮ Урьдчилсан зөвшөөрөл шаардлагатай
Амбулаторийн тусламж
Тусламж үйлчилгээний дээд хэмжээ
Дээд: 10,000,000₮
Эмчийн үзлэг
Үзлэг бүрт: 50,000₮ Жилд: 10 удаа
Амбулаториор хийгдэх мэс заслын зардал
Хамгаалалтын дээд хэмжээнд хүртэл Урьдчилсан зөвшөөрөл
Жороор олгогдох эм тарианы зардал
Хамгаалалтын дээд хэмжээнд хүртэл
MRI, CT, PET, лабораторийн шинжилгээ
Дээд: 3,000,000₮
Физик болон уламжлалт эмчилгээ
Дээд: 500,000₮
Таяг, суга таяг, сойлт, боолт, тэргэнцэр түрээс
Дээд: 200,000₮
Түргэн тусламж
Газраар яаралтай эмнэлгийн тусламжийн машины үйлчилгээ
Хамгаалалт: 100%
Архаг хууч өвчний эмчилгээ
Хурц сэдрэлийг намжаах зорилготой тусламж үйлчилгээ — эмчийн үзлэг, оношлогоо, эм тариа
1 эмгэгт: 2,000,000₮ Жилд: 5 эмгэг Нийт: 10,000,000₮
Эрүүл мэндийн тусламж
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Дээд: 200,000₮
Жирэмслэлт ба төрөлт
Хэвийн ба хүндрэлтэй жирэмслэлттэй холбоотой төрөхийн өмнөх хяналт, төрөх зардал, нярай ба эхийн эмнэлгээс гарах хүртэлх эмчилгээ
Дээд: 2,500,000₮
Хавдарын эмчилгээ
Хавдрын эмчийн үзлэг, оношлогоо, жорын эм, хэвтэн эмчлүүлэх, туяа ба хими эмчилгээ, мэс засал, хөнгөвчлөх эмчилгээ
Дээд: 5,000,000₮
Группын хэмжээнд хавдарын нэмэлт хамгаалалт: 1–500 ажилтан — 150сая₮, 501–1000 — 300сая₮, 1001–1500 — 450сая₮. Монгол Улс болон олон улсад авах боломжтой.
Эрхтэн шилжүүлэн суулгах
Бөөр, элэг, зүрх, уушиг болон чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын зардал
Дээд: 10,000,000₮
!

Даатгалд хамаарахгүй эрсдэлүүд ба нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

Дараах тохиолдлуудад даатгал хамаарахгүй. Анхааралтай уншиж танилцана уу.

Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд
1
Хязгаараас давсан зардал — даатгалын багцын тусламж үйлчилгээний хязгаараас давсан тохиолдолд, мөн тухайн эрүүл мэндийн шалтгаан нь даатгалын гэрээний дагуу олгогдохгүй нөхцөл байвал даатгуулагч гарсан зардлыг өөрөө хариуцна.
2
Маягт бөглүүлсэн зардал — нөхөн төлбөрийн өргөдлийн маягтыг бөглөн эмчийн зардал болон аливаа бичиг баримтын зардал.
3
Хуурамч материал — даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх материалыг хуурамчаар бүрдүүлсэн, хуурмагаар бүрдүүлэхийг завдсан тохиолдол нь нотлогдсон.
4
Эмчийн зөвлөгөөг үл харгалзсан — эмчийн зөвлөгөөг үл харгалзан гадагшаа явах болон 28 долоо хоногтойгоос дээш жирэмсэн хүн агаараар тээвэрлэн аялж байх тохиолдлоос үүдэн гарах зардал.
5
Хураамж төлөгдөөгүй үед — гэрээнд заасан хуваарийн дагуу төлөгдөх ёстой даатгалын хураамж төлөгдөөгүй байх хугацаанд гарсан, даатгалын гэрээ хүчин төгөлдөр бус байх үед гарсан эмчилгээ үйлчилгээний зардал.
6
Баримтгүй зардал — баримтаар батлагдаагүй аливаа эмчилгээ үйлчилгээний зардал.
7
Хугацаа хэтэрсэн — гэрээний 7.3.2-т заасан хугацаанаас хойш ирүүлсэн бүхий л нөхөн төлбөрийн материалын дагуух зардал.
8
Худал мэдээлэл өгсөн — нөхөн төлбөрийн нэхэмжлэхдээ худал, бүрэн бус эсвэл төөрөгдүүлэх мэдээлэл өгөх, мэдээллийг нуун дарагдуулах, шаардсан мэдээллийг өгөхөөс татгалзах, гуравдагч этгээдтэй хуйвалдах, хуурган мэхэлсэн нь тогтоогдсон, үндэслэлгүйгээр нөхөн төлбөр нэхэмжилсэн.
Даатгалд хамаарахгүй эрсдэлүүд
1
Мансууруулах бодис, архи — мансууруулах бодис, согтууруулах ундаа, эмчийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй эсвэл үл хамааран эм тарианг хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүдэн гарах эмчилгээ үйлчилгээний зардал.
2
Харшлын шинжилгээ — харшил тодорхойлох шинжилгээ, харшлын мэдрэг чанар болон хоолны харшлыг саармагжуулах тарианы зардал, хоолны үл зохицолыг үзэх шинжилгээ, арьснаас харшлыг тодорхойлох шинжилгээ.
3
Уламжлалт ба орлуулах эмчилгээ — йога, бүдүүн гэдэсний цэвэрлэгээ, нуруу нугалмын зайн тооцоолол (IDD), хүнд металлын хордлого тайлах, байгалийн эмчилгээ (цаг уурын, рашаан, шавар), арьсан доор эм шахах, аюурведа, биокинетикийн гимнастик, сэтгэл судлалын яриа, рейки, бясалгал, био энергийн эмчилгээ.
4
Залдан шинжилгээ — залдан шинжилгээтэй холбоотой аливаа зардал.
5
Бүртгэлийн хураамж — эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргасан бүртгэлийн хураамж, мөнгөн шилжүүлэг, нөхөн төлбөрийн маягт бөглүүлэх, орчуулга хийгдэх, эмчийн дүгнэлт бөглүүлэхтэй холбоотой бүх төрлийн зардал.
6
Төрөлхийн эмгэг — төрөлхийн гэмтэл, төрөлхийн эмгэг, согог, удамшлын эмгэг ба өөрчлөлт эсхүл төрсөнөөс хойш 2 сараас дээш үргэлжилсэн гэмтэл, гажигтай холбоотой аливаа эмчилгээний зардал.
7
Гэр бүл төлөвлөлт — жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, ерөндөг тавиулах/авахуулах, үрийн суваг боолгуулах, үргүйдлийн эмчилгээ, үр тогтоох үйлчилгээний аливаа зардал.
8
Бэлгийн эмчилгээ, хүйс солих — бэлгийн сулрал, үтрээ чангалах мэс ажилбар, эрхтэн томруулах, хийлгэх зүйл хийлгэх ба авахуулах, хүйс солиулахтай холбоотой эмчилгээ үйлчилгээний зардал.
9
БЗХ өвчлөл — ЭМЯ-ны сайдын А/305 тоот тушаалаар тодорхойлсон БЗХ өвчлөлийн эмчилгээ үйлчилгээний зардал. Бактерийн вагинит N76 өвчлөлийн үед гэрээний хугацаанд нэг удаа төлөгдөнө.
10
Гоо сайхны мэс засал — сайн дураар хийлгэх гоо сайхны мэс засалтай холбоотой аливаа зардал, нөхөн сэргээх мэс засал, өөх соруулах, илүүдэл эд эсийг авах, хэх торгуулах, биеийн хэлбэр өөрчлөх, засах эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүний зардал.
11
Хууль бус үйлдэл — гэмт хэрэгт холбогдсоны улмаас авсан гэмтэлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээний аливаа зардал.
12
Хэл ярианы засал — хэл ярианы бэрхшээл, ярианы гажиг засахтай холбоотой эмчилгээ үйлчилгээний зардал.
13
Жингийн эмчилгээ — хоолны дуршил алдагдах, жингийн илүүдэл/дутагдалтай холбоотой эмчилгээ, зөвлөгөө, anorexia, bulimia, тураах мэс ажилбар (bariatric) зэрэг эмгэгтэй холбоотой зардал.
14
Туршилтын эмчилгээ — туршилтын эм бэлдмэл, эмчилгээ болон тэдгээрээр үүдсэн аливаа хүндрэлтэй холбоотой зардал.
15
Эмчийн зааврыг мөрдөөгүйн хор уршиг — эмчийн зааврын дагуу хийгдэх эмчилгээ үйлчилгээг дагаж мөрдөөгүйгээс хожим үүдэн гарах аливаа зардал.
16
Урагт хийгдэх хагалгаа — урагт хийгдэх хагалгаатай холбоотой зардал.
17
Хөл арчилгаа — тавхайн өвчин, хөл арчилгаа, хумс засал, явдал засах аливаа эмчилгээ.
18
Экстрем спорт — усанд шумбах, хад/ангал/хавцал руу авирах, дельта планаар нисэх, уулын болон спорт шүхрээр нисэх, агаарт шумбах, мэргэжлийн спорт, дотоод шаталтын хөдөлгүүртэй машин техникээр уралдах.
19
Мэргэжлийн спортын тодорхойлолт — спортын үйл ажиллагааг үндсэн ажил, орлогын эх үүсвэр болгон эрхлэж, спортын клуб/холбоо/баг/байгууллагатай гэрээтэй, тэмцээнд оролцсоны төлөө цалин, шагнал олдог үйл ажиллагаа.
20
Рашаан, амралт — рашаан сувилал, амралтын зардал олгохгүй. Уламжлалт физик эмчилгээг 7.5.3-т зааснаас бусад тохиолдолд нөхөн төлбөргүй.
21
Дүлийрэл, сонсгол — төрөлхийн болон хөгшрөлтөөс үүдэлтэй дүлийрэл, ой тогтоолт сайжруулах эм, сонсгол дэмжих хэрэгсэлтэй холбоотой эмчилгээний зардал.
22
ХДХВ/ДОХ — ХДХВ, ДОХ-р өвчилсэн үед илрэх хавсарсан хам шинжүүд (ARCS), ДОХ болон түүнээс гаралтай бүх төрлийн өвчинтэй холбоотой эмчилгээний зардал.
23
Барокамерын эмчилгээ — эмчилгээний зорилгоор хийгдсэнээс бусад хүчилтөрөгчийн барокамерын эмчилгээний зардал (азотын эмчилгээ).
24
Цус цэвэршүүлэх — цус цэвэршүүлэх эмчилгээ үйлчилгээний аливаа зардал.
25
Бөөрний диализ — бөөрний диализийн эмчилгээ үйлчилгээний аливаа зардал.
26
Цэвэршилт, гормон — цэвэршилт, цэвэршилтийн өмнөх үйл явц, өсвөр насны шилжилт, сарын тэмдгийн өөрчлөлт, гормоны эмчилгээ, бодисын солилцооны эмгэг (тулай, чихрийн шижин, бамбайн өөрчлөлт).
27
Хамрын таславчийн мэс засал — эрүүл мэндийн шалтгаанаар үүссэн хамрын таславчийн улсын эрүүл мэндийн даатгалаас төлөгдөх зардал, мөн гоо сайхны зорилгоор хийгдэх хамрын таславчийн мэс заслын зардал.
28
Хөнгөвчлөх эмчилгээ — илааршин боломжгүй хүнд өвчтэй хүмүүсийн амьдрал, өвчний төгсгөлийн шатанд өвдөлт, зовиур, шаналгааг хөнгөвчлөх тусламж үйлчилгээ.
29
Сэтгэцийн эмчилгээ — сэтгэцийн эмчилгээ болон сэтгэцийн шалтгааны улмаас үүдсэн эмчилгээний зардал.
30
Халзрал, үс — халзралын эмчилгээ, хиймэл үсний зардал.
31
Шинжилгээний давхардал — шинжилгээ давхардуулан хийсэн зардал.
32
Эрдэс, минералын шинжилгээ — эмчийн зааврын дагуу эсхээс үл хамааран хийгдэх эрдэс, минералын шинжилгээ, эмчилгээний зардал (урьдчилан сэргийлэх үзлэгээс бусад).
33
Санаатай гэмтэл — санаатайгаар өөрийн биеийг гэмтээх, гэмтэл учруулах, амиа хорлох үйлдэл, хийхээр завдах (сэтгэцийн өөрчлөлттэй эсхээс үл хамааран).
34
Нойртой холбоотой — нойргүйдэл, унтах үеийн амьсгал тасалдах, хурхирах зэрэг нойртой холбоотой оношлогоо, шинжилгээ, эмчилгээний зардал.
35
Эрхтэн худалдаж авах — эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой эд эрхтэн олох, донороос худалдан авах, хүлээн авсантай холбоотой зардал, эрхтэн шилжүүлэн суулгах хэсэгт дурдагдаагүй аливаа шилжүүлэлт.
36
Эд, эс хөлдөөх — эд шилжүүлэн суулгах хэсэгт тусгагдсанаас бусад өөрийн болон донорын амьд эд, эсийг хөлдөөх, суулгах, дахин суулгах ажилбартай холбоотой зардал.
37
Хиймэл эрхтэн — хиймэл үе болон бүхий л хиймэл эрхтэн, түүнийг бэлтгэх, суулгах зардал, тэдгээрийн эвдрэл гэмтэлтэй холбоотой зардал.
38
Нүүлгэн шилжүүлэх — нүүлгэн шилжүүлэх, буцаан тээвэрлэхтэй холбоотой зардал.
39
Өөрийн буруутай үйлдэл — өөрийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд гарсан зардал (жишээ: мацаг барьснаас үүдсэн асуудал).
40
Гуравдагч этгээд шаардсан — гуравдагч этгээдийн шаардсан үйлчилгээ, шинжилгээний зардал (виз, гадаадад зорчих, сургуульд элсэх, ажилд орох, бассейнд явах, албан томилолт).
41
Шаардлагагүй эмчилгээ — шаардлагагүй тохиолдолд хийлгэсэн болон өөрийн дур мэдэн хийлгэсэн эмчилгээ үйлчилгээний зардал.
42
Хоол шим тэжээл — хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хоол шим тэжээлийн зөвлөгөө, илүүдэл/дутуу жинтэй холбоотой аливаа зөвлөгөө, шинжилгээ, эмчилгээний зардал.
43
Эрдэс, витамин — эмчийн жорын дагуу эсхээс үл хамааран авах эрдэс минерал, витамин болон аминдэмийн зардал. Хорт хавдрын өвчлөлийн үеийн аминдэм, витамин зардал төлөгдөнө.
44
Эмчийн жоргүй эм — эмчийн жоргүй авсан аливаа эм тарианы зардал.
45
Импортлогдож буй эм — эмчийн жорын дагуу эсхээс үл хамааран улс орон дээр зохион байгуулалттай импортлогдож байгаа эм тариа (Harvoni, Sofosbuvir гэх мэт).
46
Монгол Улсаас гадуур — Монгол Улсаас гадна хийгдэх эмчилгээ үйлчилгээ.

Гэнэтийн осолын даатгал

Осол, гэмтлийн улмаас гарсан зардлын нөхөн төлбөр

🏢
Санамж

Бүрдүүлсэн баримтаа хаана өгөх вэ?

Гэнэтийн осолын даатгалаас нөхөн төлбөр авахад бүрдүүлэх баримт бичгийг ХАБ-ын албанд хүлээлгэн өгнө.

01.

Осол гарсан тухай мэдэгдэл

Осол гарсны дараа аль болох хурдан (24–48 цагийн дотор) Амар Даатгалд мэдэгдэнэ. Мэдэгдэлд дараах мэдээллийг багтаана:

  • Осол гарсан огноо, цаг, газар
  • Ослын нөхцөл байдал, учир шалтгаан
  • Хохирогчийн нэр, гэмтлийн тодорхойлолт
Мэдэгдэл
Жишээ — Мэдэгдлийн хүсэлт
02.

Эрүүл мэндийн үзлэгийн тэмдэглэл

Ослын улмаас эмчид үзүүлсэн бол үзлэгийн тэмдэглэл болон оношийн тодорхойлолт авна. Эмчийн тамгатай байх шаардлагатай.

  • Гэмтлийн онош, ICD код
  • Эмчилгээний төлөвлөгөө
  • Эмчийн тамга, гарын үсэг
Үзлэгийн тэмдэглэл
Жишээ — Үзлэгийн тэмдэглэл
03.

Нөхөн төлбөрийн маягт

Амар Даатгалын нөхөн төлбөрийн маягтыг үзлэг хийсэн эмчээр бөглүүлнэ. Маягтад ослын шинж тэмдэг, гэмтлийн зэрэг тодорхой бичигдсэн байна.

  • Даатгуулагчийн үндсэн мэдээлэл
  • Гэмтэл, өвчлөлийн дэлгэрэнгүй
  • Цаашид хийгдэх эмчилгээ, үйлчилгээ
★ Татаж авах
Нөхөн төлбөрийн өргөдлийн маягт — НТ-3

PDF формат · Гэнэтийн осол болон хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалд зориулсан

Татаж авах
Нөхөн төлбөрийн маягт
Жишээ — Нөхөн төлбөрийн маягт
04.

Төлбөрийн баримтууд

Осолтой холбоотой гарсан бүх зардлын баримтыг бүрдүүлнэ:

  • Үзлэг, эмчилгээний төлбөрийн баримт
  • Шинжилгээ, зургийн төлбөрийн баримт (Рентген, CT, MRI гэх мэт)
  • Эмийн төлбөрийн баримт — жорын дагуу худалдан авсан эм
  • Мэс засал, эмнэлэгт хэвтсэний төлбөр — хэрэв хамаарах бол
Төлбөрийн баримт
Жишээ — Төлбөрийн баримт
05.

Албан байгууллагын тодорхойлолт

Ослын төрлөөс хамаарч дараах албан байгууллагын тодорхойлолт шаардлагатай:

  • Замын хөдөлгөөний осол — Цагдаагийн байгууллагын тодорхойлолт
  • Ажлын байрны осол — Ажил олгогчийн тодорхойлолт, акт
  • Гэр ахуйн осол — Эмчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдээлэл
  • Гэмт хэргийн хохирогч — Цагдаагийн тодорхойлолт
Албан бичиг
Жишээ — Албан бичиг
06.

Хүсэлт ба иргэний үнэмлэхний лавлагаа

Даатгуулагчаас Амар Даатгалд бичсэн хүсэлт болон E-Mongolia-гаас авсан цахим лавлагаа.

  • Овог, нэр, регистрийн дугаар
  • Ослын тухай товч тайлбар
  • Нөхөн төлбөр шилжүүлэх өөрийн дансны дугаар
  • E-Mongolia-гаас авсан иргэний үнэмлэхний лавлагаа
Иргэний үнэмлэх
E-Mongolia · Цахим лавлагаа

Гэнэтийн осолын даатгалын тусламж үйлчилгээ

Гэнэтийн осол, гэмтлийн улмаас гарсан зардлын нөхөн төлбөр. Даатгуулагчийн хариуцах хэсэг нь тохиолдол бүрийн 10%. Хамгаалалтын бүс: Монгол Улс. Хэсэг тус бүр дээр дарж дэлгэрэнгүйг харна уу.

Байгалийн нөлөөлөл
Хүчтэй салхи, шороон болон цасан шуурга, аадар бороо, мөндөр, үер, гал түймэр, аянга цахилгаан, газар хөдлөлтийн улмаас үүсэх хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт зэрэгт өртөх.
Зам тээврийн осол
Бүх төрлийн тээврийн хэрэгслээр болон явганаар зам тээврийн хөдөлгөөнд оролцох явцдаа осолд өртөх.
Мал, амьтны нөлөөлөл
Мал, гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтан, хорхой шавжид хазуулах, хатгуулах, гишгүүлэх, өшиглүүлэх, мөргүүлэх, мориноос унах, чирэгдэх (үүгээр хязгаарлагдахгүй).
Гуравдагч этгээдийн үйлдэл
Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй — үйлдсэн гэмт хэрэг, зөрчил, санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас гэмтэж бэртэх.
Ахуйн хүрээний осол
Гэр, ажлын байр, уур/даралтад сав, зуслан, сургууль, гудамж талбай, аялалд — гал түймэр, уагартах, тогонд цохиулах, хорт хий/утаа/химийн бодист хордох, амьсгал боогдох, зүсэгдэх, өндрөөс унах, хөлдөх, осгох, халтирах, бүдрэх, биетэд цохигдох.
Спортын эрсдэл
Мэргэжлийн болон улс, олон улсын шинж чанартай спортын тэмцээнээс бусад тэмцээн уралдаанд оролцох, хичээллэх явцад хохирол учрах.
%
Олгох нөхөн төлбөрийн хувь хэмжээ
Хөгжлийн бэрхшээлтэй (тахир дутуугийн зэрэгтэй) болсон үед: Гэнэтийн ослын улмаас тахир дутуугийн зэрэг тогтоолгосон тохиолдолд, тухайн зэргийн үргэлжлэх хугацаанаас хамаарч даатгалын нийт үнэлгээнээс дараах хувиар бодож нөхөн төлбөр олгоно:
1 жилээс дээш: 100% (бүрэн) 6 сар – 1 жил: 50% 6 сар хүртэл: 30%
Ослын улмаас эмчлүүлсэн үед (хоногоор тооцох): Осолд орж бэртсэний улмаас 1–90 хоног хүртэлх хугацаанд эмчлүүлсэн бол нөхөн төлбөрийг эмчлүүлсэн хуанлийн өдөр бүрээр үржүүлж тооцно.
Эхний 45 хоног: хоног тутамд 0.3% 46–90 дахь хоног: хоног тутамд 0.5% Дээд: 90 хоног
Эмчилгээний зардлын буцаан олголтын дээд хязгаар: Даатгалын гэрээ хүчинтэй байх нийт хугацаанд гэнэтийн ослын улмаас гарсан эмнэлэг, эмчилгээний бодит зардлыг хамгийн ихдээ доорх дүнгээр нөхөн төлнө. Энэ дүнгээс давсан зардлыг даатгалаас хариуцахгүй.
Дээд хязгаар: 2,000,000₮
!

Даатгалд хамаарахгүй эрсдэлүүд ба нөхөн төлбөр олгохгүй нөхцөл

Гэнэтийн осолын даатгалд дараах тохиолдлууд хамаарахгүй.

Даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах тохиолдлууд
1
Гэмт хэргийн үеэр — даатгуулагч өөрөө гэмт хэрэг, зөрчил үйлдэх явцдаа болон тухайн үйлдлийг эрх бүхий байгууллагаас таслан зогсоох явцад учирсан аливаа хохирол.
2
Санаатай гэмтэл — даатгуулагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан тохиолдол.
3
Эдийн засгийн алдагдал ба гадаад — гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын зүйлд гарсан хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна учирсан аливаа хохирол.
4
Өмнөх гэмтлийн үр дагавар — даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор хийлгэсэн эмчилгээ, эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол.
5
Ердийн өвчлөл — ердийн, хүнд, халдварт өвчний улмаас тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон, эмнэлэг, рашаан сувилал, амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол.
6
Мэргэжлийн ба экстрем спорт — мэргэжлийн спортын уралдаан тэмцээн, дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцох, уулын спорт, агаарын бүхий л спорт, шүхрийн спортод оролцсон.
7
Согтуу, мансуу байдал — даатгуулагч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас учирсан хохирол.
8
Мэргэжлийн өвчин — даатгуулагчийн ажил мэргэжлээс шалтгаалах өвчин болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл.
9
Цацраг идэвхит бодис — цацраг идэвхит бодисын нөлөөллөөс үүдсэн хохирол.
10
Хиймэл эрхтэн, нүдний шил — протез (хиймэл эд эрхтэн), ортопед, остесинтэз материал, нүдний шил хийлгэх зардал.
11
Эмчийн жоргүй эм — эмчийн жоргүй хэрэглэхийг хориглосон эм тариаг дур мэдэн хэрэглэснээс үүдсэн хохирол.
12
Үр хөндөлт — үр хөндөлтөөс үүдэн гарсан хохирол.
13
90 хоногоос дээш эмчилгээ — даатгуулагчийн 90-ээс дээш хоног эмчлүүлсний төлбөр.
14
Хууль тогтоомжийн бусад — хууль тогтоомжинд заасан бусад тохиолдлууд.
Эцсийн алхам

Бүрдүүлсэн баримт бичгүүдийг илгээх

Бүх баримт бичгийг бүрэн бүрдүүлсний дараа, тэдгээрийг скан эсвэл гэрэл зураг болгож, доорх имэйл хаягаар илгээнэ үү. Манай ажилтан 1–3 ажлын өдрийн дотор танд хариу өгөх болно.

TIPS

Анхаарах зүйлс

Нөхөн төлбөрийн процессыг хурдан шуурхай болгоход тусалдаг чухал зөвлөгөөнүүд.

Тамга тод байх

Эмчийн болон эмнэлгийн тамга бүх баримт бичиг дээр тод, уншигдахуйц байх ёстой. Бүдэг тамгатай баримтыг хүлээж авахгүй.

📄

Бүх хуудсыг илгээх

Олон хуудастай баримтыг бүгдийг нь илгээнэ. Нэг хуудас дутахад л шалгалт саатна.

Хугацаандаа

Үзлэг хийлгэснээс хойш даатгалын гэрээнд заасан хугацаанд баримтаа илгээх хэрэгтэй.

💳

Өөрийн данс

Нөхөн төлбөрийг шилжүүлэх данс нь заавал өөрийн нэр дээрх данс байх ёстой.

Имэйл хаяг хуулагдлаа ✓
📝 Засварын горим
💬 Чат ботоос асуух